2022 оны УИХ-ын намрын чуулганыг ирэх аравдугаар сарын 03-ны өдөр /2022.10.03/ нээнэ. Намрын чуулганыг аравдугаар сарын 01-ны өдөр нээдэг уламжлалтай бөгөөд энэ жил тус өдөр амралтын өдрүүдэд таарч буй учраас ийнхүү хоёр хоногоор хойшлуулжээ. Намрын чуулганаар 2023 оны төсвийн төсөл болон бусад асуудлыг хэлэлцэнэ.
