Засгийн газрын ээлжит хуралдаан долоо хоног бүрийн Лхагва гарагт болдог билээ. Тэгвэл өнөөдрийн /2022.09.21/ хуралдаан хойшилж, маргааш товлогджээ. Учир нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Лондонд II Элизабет Хатан хааныг сүүлчийн замд нь үдэх Төрийн оршуулгын ёслол Монгол Улсаа төлөөлж оролцохоор явсан бөгөөд эх орондоо ирээгүй байгаа учир ийнхүү хойшилсон байна.
