Өнөөдөр /2019.05.25/ Монголын залуучуудын холбооны байранд төрийн бус байгууллагууд болон, иргэний нийгмийн төлөөллүүд хамтарч шатахууны үнийн хөөрөгдөл, хятадуудад өгсөн газартай холбоотой асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Энэ үеэр машинтай жагсаал зохион байгуулагч Б.Цэгмид ирэх даваа гариг буюу энэ сарын 27-ны өдрийн 13.00 цагт төрийн ордны зүүн талд ард түмэн бид бензиний үнийн хөөрөгдлийн асуудлаар тэмцэл өрнүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна.
Уг жагсаалд “Улсаа аврах ард түмний хөдөлгөөн”, “Үнэн ба зөв нам”, “Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам”, “Хувиараа тээвэр эрхлэгчдийн нэгдсэн холбоо”, “Намгүй монгол хөдөлгөөн”, “Экологи зайсан ТББ” нар хамтран оролцох ажээ.