Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс /Англи/-ын хатан хаан II Элизабет таалал төгссөн. Иймд манай улсад суугаа тус улсын элчин сайдын яаманд манай зарим иргэд очиж эмгэнэл илэрхийлж буй. Тэгвэл Орос Украины дайныг эсэргүүцэж Бямба гараг бүрд манай улсад суугаа ОХУ-ын элчин сайдын яамны гадна жагсаал хийдэг “No war” хөдөлгөөний залуус өчигдөр /2022.09.14/ Их Британийн элчин сайдын яаманд очиж “эмгэнэлийн дэвтэр”-т сэтгэгдлээ үлдээжээ.
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Цог Жавхлант Хатан Хаан II Элизабет таалал төгссөнд дайны эсрэг #NoWar иргэдийн хөдөлгөөний зүгээс эмгэнэл илэрхийлж, эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурав.
— ?#NoWar (@NoWarMN) September 14, 2022
Ирэх жил ???? хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохионо. pic.twitter.com/F9NBspxezG