АН-ын ҮБХ-ны даргаар С.Эрдэнэ өөрөө томилогдох бол, дэд даргаар нь Ч.Сайханбилэгийг өнөөдөр батламжилжээ

АН-ын ҮБХ-ны даргаар С.Эрдэнэ өөрөө томилогдох бол, дэд даргаар нь Ч.Сайханбилэгийг өнөөдөр батламжилжээ

Өнөөдөр /2022.09.15/ С.Эрдэнэ АН-ын "Үндэсний Бодлогын Хороо"-ны ээлжит бус хурлыг цахимаар хийж тус хорооны дэд дарга, бодлогын хороодын дарга нарыг батламжлах зэрэг асуудлыг хэлэлцсэн байна. 

Тодруулбал, ҮБХ-ны дэд даргаар Ч.Сайханбилэгийг батламжилж, бодлогын хорооны дарга нараа мөн сонгожээ. Ингэхдээ "Бодлогын хороо" гэх бүтцээ УИХ-ын байнгын хорооны бүтэцтэй адил нэршлээр байгуулж, дарга нарыг нь томилсон байна. Тодруулбал, АН-ын Эдийн засгийн бодлогын хороо, АН-ын Төрийн байгуулалтын бодлогын хороо, АН-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын хороо зэрэг бүтцийг бий, өмнө нь УИХ-ын гишүүдээр ажиллаж байсан Г.Баярсайхан нарын иргэдийг тус бодлогын хорооныхоо даргаар томилжээ.  

Сонирхуулахад, С.Эрдэнэ АН-ын дүрэмд өөрчлөлт оруулж, "тус намын ҮБХ нь даргатай байна. УИХ-ын сонгуульд АН ялсан тохиолдолд ҮБХ-ны дарга нь УИХ-ын дарга болно" гэсэн заалтыг батлуулсан байдаг. Учир нь ҮБХ-ны дарга гэсэн албан тушаалыг С.Эрдэнэ өөртөө зориулж батлуулсан гэх мэдээлэл ч байгаа юм. 




Өнөөдөр морь өдөр

19 цагийн өмнө