ОХУ-ын элчин сайдад эсэргүүцэл үзүүлж "Нот" илгээх асуудал судлагдаж байгаа бөгөөд Б.Батцэцэг сайд гадаадад томилолттой яваа аж

ОХУ-ын элчин сайдад эсэргүүцэл үзүүлж "Нот" илгээх асуудал судлагдаж байгаа бөгөөд Б.Батцэцэг сайд гадаадад томилолттой яваа аж

Орос III сургуулийн захирал Ж.Соронзонг үүрэгт ажлаас нь чөлөөлөх БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн шийдвэртэй холбогдуулж, манай улсад суугаа ОХУ-ын элчин сайдын яамнаас мэдэгдэл гаргасан байдаг. 

Харин энэхүү мэдэгдэл нь Монгол Улсын дотоод хэрэгт оролцсон увайгүй үйлдэл гэдгийг Л.Энх-Амгалан сайд тэмдэглээд, Гадаад харилцааны яам /ГХЯ/ энэ асуудалд “Нот бичиг” өгөх байх гэж мэдэгдсэн юм. 

Учир нь Венийн конвенц зөрчиж, суугаа орныхоо дотоод хэрэгт оролцсон элчин сайд нарыг Гадаад хэргийн яамнаас "дуудах", "нот бичиг" өгөх зэрэг эсэргүүцлийн хэлбэрүүд байдаг. 

Тэгвэл өнөөдрийн байдлаар манай улсад суугаа ОХУ-ын элчин сайдад үзүүлэх эсэргүүцлийн шийдэл тодорхойгүй болоогүй, асуудал ГХЯ дээр судлагдаж байгаа бөгөөд, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ч ШХАБ-ын дээд хэмжээний хуралдаанд оролцож, гадаад оронд томилолттой яваа ажээ. Учир нь элчин сайдад эсэргүүцэл үзүүлэх явдал нь "шууд шийдэг" асуудал биш бөгөөд, эсэргүүцлийн хэлбэр нь ямар байхыг сайтар судалдаг байна.




Өнөөдөр морь өдөр

19 цагийн өмнө