ВИДЕО: С.Эрдэнэ АН-ын Залуучуудын холбооны тамгыг хуурамчаар хэвлүүлж, 200 сая төгрөгөөр зарах гэж байна гэв

ВИДЕО: С.Эрдэнэ АН-ын Залуучуудын холбооны тамгыг хуурамчаар хэвлүүлж, 200 сая төгрөгөөр зарах гэж байна гэв

Сүхбаатарын талбай дээр Өнөөдөр /2022.09.15/ С.Эрдэнэ Ардчилсан залуучуудын холбоог 200 сая төгрөгөөр худалдах гэж байгаатай холбогдуулан мэдээлэл хийлээ.

Ардчилсан залуучуудын холбооны Хяналтын хорооны дарга Э.Төмөрбаатар "С.Эрдэнэ Ардчилсан намын Залуучуудын холбооны тамгыг гээсэн гэж улсын бүртгэлд мэдэгдэж шинээр тамга хэвлэж аваад 200 сая төгрөгөөр зарах гэж байна. Энэхүү тамгыг огт гээгээгүй манай холбоо 4 жилийн турш хэвийн ашиглаж байна. Ардчиллын үзэл санааг буруутгаж, бусармаг хэргийг таслан зогсоохыг шаардсан бичгийг албан ёсны АН-д хүргүүлж байна. Ардчилсн нам маань сөрөг хүчнийхээ үүргийг биелүүлж чадахгүй нөхцөл байдалтай байна. 21 аймагт байгаа Ардчилсан намын гишүүдийг энд цуглуулах гэж байна.

С.Эрдэнэ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж 3 нэр дэвшигчээс 4-т орж, УИХ-ын нөхөн сонгуульд улайран нэр дэвшиж, АН-ыг үнэмлэхүй ялагдуулсан үйлдэл нь Ардын намтай ял наймаалцдаг гэсэн ойлголт үүсгэж байна. Мөн С.Эрдэнэ гэх хүнд эрүүгийн хэдэн гэмт хэрэг байдаг хэд нь шийдэгдсэн, гэх мэт асуудлыг АТГ болон Улсын прокурорт хүргүүлж байгаа. Яг одоо бид хуучин АН-ын байр руу очиж шаардлага тавьж хариу нэхнэ" гэлээ. 




Өнөөдөр морь өдөр

19 цагийн өмнө