LIVE: АЗХ-ны чуулганыг зарласан С.Эрдэнийг эсэргүүцэж, залуучууд "Шонхор таур"-ын гадна жагсаж байна

LIVE: АЗХ-ны чуулганыг зарласан С.Эрдэнийг эсэргүүцэж, залуучууд "Шонхор таур"-ын гадна жагсаж байна

С.Эрдэнэ АН-ын дэргэдэх ахмад болон эмэгтэйчүүдийн байгууллагуудын бүтэц, гишүүдийг өөрчилж, тус намын үйл ажиллагаанд өмнө нь оролцож байгаагүй, зарим үл таних хүмүүсээр бүрдүүлэх болжээ.

Харин энэ удаа АН-ын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбоо /АЗХ/-ны бүтцийг өөрчлөх хурлыг С.Эрдэнэ зарласан байгаа юм. Иймд тус холбооноос мэдэгдэл гаргаж, “2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Ардчилсан залуучуудын холбооны чуулган нэртэй дүрмийн бус арга хэмжээг зохион байгуулах гэж буй С.Эрдэнийн балмад ажиллагааг хүчин төгөлдөр бус гэдгийг энэхүү шаардлагаар дамжуулан мэдэгдэж байна” гэсэн. Тэгвэл өнөөдөр /2022.09.15/ Ардчилсан залуучуудын холбооноос С.Эрдэнэд шаардлага хүргүүлж, түүний Шонхор таур байшинд нь орох гэсэн боловч, тэдний дотогш нэвтрүүлэхгүй байна.