Д.Сарангэрэлийн захирамжаар НДЕГ-ын дарга Д.Зоригтыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Д.Сарангэрэлийн захирамжаар НДЕГ-ын дарга Д.Зоригтыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригтыг иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах  11-11 тусгай дугаарт ирсэн гомдлын дагуу ажлын байран дээр мөрийтэй тоглоом тоглосон үндэслэлээр Засгийн газрын өнөөдөр /2022.09.14/-ийн ээлжит хуралдаанаар үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригтыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг ХНХ-ын сайдад үүрэг болгосон юм. 

Тэгвэл Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, Засгийн газрын 2019 оны “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 3.1.4, 3.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын захирамжаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригтыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.