СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өсвөр насны хүүхэд гэрээслэл үлдээж 15 давхраас унаж, амиа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өсвөр насны хүүхэд гэрээслэл үлдээж 15 давхраас унаж, амиа алджээ

Баянгол дүүрэг дэх, 10-р хорооллын ... байрны 15 давхраас өсвөр насны хүүхэд унаж, нас барсан дуудлага өнөөдөр /2022.09.14/ өдрийн 15.41 цагт иржээ.

Дуудлагын дагуу хэргийн газарт цагдаа болон мэргэжлийн байгууллагын алба хаагчид ажиллаж, үзлэг, шинжилгээ хийж байгаа юм байна. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр амиа хорлосон хүүхэд гэрээслэл бичиж өдрөөс үсэрсэн байж болзошгүй байна. 

Иймд эцэг эхчүүдийг өсвөр насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, хяналт тавихыг сэрэмжлүүлэх үүднээс дээрх мэдээг нийтлэв.