Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркийн Ерөнхийлөгч Эрдогантай маргааш хоёр талт уулзалт хийх ажээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркийн Ерөнхийлөгч Эрдогантай маргааш хоёр талт уулзалт хийх ажээ

ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд У.Хүрэлсүх оролцохоор Узбекистан улсад хүрэлцэн очоод байна. Түүний энэ удаа оролцож байгаа хуралдааны мэдээллийг iSee.mn Ерөнхий редактор Т.Хулантахь Самарканд хотоос хүргэж байна.

Тодруулбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ хуралдаанаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нартай уулзаж, “Монгол, Орос, Хятадын гурван талт хэлэлцээр”-ийг хийх юм. Мөн маргааш /2022.09.15/ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Рэжэл Тайип Эрдогантай хоёр талт уулзалт хийх ажээ.