Узбекистан Монгол хоёр ойрын ирээдүйд Дипломат төлөөлөгчийн газраа харилцан нээх талаар онцолжээ

Узбекистан Монгол хоёр ойрын ирээдүйд Дипломат төлөөлөгчийн газраа харилцан нээх талаар онцолжээ

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ дээд хэмжээний уулзалт Узбекистаны Самарканд хотод маргааш /2022.09.15/ эхэлнэ. Уулзалт хоёр өдөр /2022.09.15-16/ үргэлжлэх бөгөөд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй төрийн тэргүүн нараас гадна ШХАБ-ын гишүүн, ажиглагч, түнш орнуудын төлөөлөл оролцох юм. Иймд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уг уулзалтад оролцохоор өнөөдөр /2022.09.14/ өглөө Узбекистаны Самарканд хотыг зорьсон билээ.

Тэгвэл тус улсад ажиллаж буй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх  Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирoмонович Мирзиёев-тэй албан ёсны уулзалт хийсэн байна.

Энэ үеэр талууд Монгол, Узбекистан хоёр улс түүх, оюун санаа, өв соёл, уламжлалын гүнзгий хэлхээ холбоотой, найрсаг харилцаатай орнууд болохыг онцолж, далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын хувьд хөгжлийн туршлагаасаа хуваалцаж, цаашид олон салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж байгааг онцлон тэмдэглэж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Узбекистан улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёевийг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урьсан байна. Цаашид хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахын тулд дээд түвшинд харилцан айлчлал хэрэгжүүлж, өндөр түвшний яриа хэлэлцээг тогтмол өрнүүлэх нь шаардлагатай гэдэгт санал нэгдэж, ойрын ирээдүйд Дипломат төлөөлөгчийн газраа харилцан нээн ажиллуулах нь чухал ач холбогдолтой болохыг онцолжээ.