ОЮУТНУУД: ХҮИС-ийг МУИС-тай нэгтгэж цахим орчинд гадуурхаж, сургуулийг минь түүхээс арчиж байгаад харамсаж байна

ОЮУТНУУД: ХҮИС-ийг МУИС-тай нэгтгэж цахим орчинд гадуурхаж, сургуулийг минь түүхээс арчиж байгаад харамсаж байна

Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургууль(ХҮИС)-ийг Монгол Улсын Их Сургууль(МУИС)-тай нэгтгэх Засгийн газрын шийдвэр БШУ-ы сайдын тушаалын үндэслэл тодорхой бус байна гэх шалтгаанаар тус сургуулийн оюутнууд хэвлэлийн хурал хийж, эсэргүүцэл илэрхийллээ.

ХҮИС-ын оюутнуудын төлөөлөл "ХҮИС-ийг сонгож элссэн байхад МУИС-д нэгтгэх шийдвэр гарсан нь бидний сонгох эрхэд нөлөөлж, шийдвэрийг маань үл хүндэтгэсэн үйлдэл гэж үзэж байна. Энэ шийдвэрийн дараа цахим орчинд ялгаварлан гадуурхалт гарч эхэлсэн. Мөн оюутны дотуур байрны асуудал хөндөгджээ.

Тухайлбал, Энэ талаар ХҮИС-ийн хоёрдугаар курсийн оюутан Д.Сундуйбадам "МУИС 3,4 дүгээр курсийн оюутныг дотуур байрандаа авдаггүй. Харин ХҮИС 1-4 дүгээр курсийн оюутнуудаа дотуур байранд байлгадаг. Гэтэл өчигдрөөс дотуур байранд МУИС-аас шалгалт ирж, 3-4 дүгээр курсийн оюутнуудын гэрээг цуцалж, гаргана гэсэн. Адилхан суралцах гэж орон нутгаас ирсэн оюутнуудын эрх ашгийг хөндөж, манай сургуулийг булаан авах үйлдэл хийж байна. 99 жилийн түүхтэй сургуулийг маань МУИС-тай нэгтгэж, түүхээс авч хаяж байгаад харамсаж байна. Мөн оюутнууд их, дээд сургуулийг нэгтгэснээр боловсролын чанар сайжирна гэдэг бодлого буруу ойлголт” гэв.