Л.Энх-Амгалан: Ж.Соронзон нөхөр Н.Лүндэндоржийн хамт яаман дээр ирээд "Оросын шийдвэрийг хүлээж байна" гэж хэлээд явсан

Л.Энх-Амгалан: Ж.Соронзон нөхөр Н.Лүндэндоржийн хамт яаман дээр ирээд "Оросын шийдвэрийг хүлээж байна" гэж хэлээд явсан

Орос III сургуулийн асуудалд олон нийтийн шүүмжлэл дунд өрнөж байна. Учир нь тус сургуулийн захирал асан Ж.Соронзон нь Боловсрол шинжлэх ухааны яамны шийдвэрийг үл тоож, ажлаа өгөх эсэхээ Оросын талын шийдвэрийг харж шийднэ гэсэн байгаа юм. 

Энэ талаар өчигдөр /2022.09.13/ БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Улаан бал" нэвтрүүлэгт өгсөн ярилцлагынхаа үеэр "Миний уур хүрсэн зүйл бол Үндсэн хуулийг уландаа гишгээд хүнийг өнчин, ядуугаар дуудаж, ээж аавыг нь архичнаар муухай доромжилсон энэ хүн захирал байтугай нэг өдөр боловсролын салбарт байж болохгүй гэж бодож байна. Ж.Соронзонг чөлөөлсөн. Гэтэл нөхөр Н.Лүндэндоржийн хамт яаман дээр ирээд "Оросын шийдвэрийг хүлээж байна" гэж хэлээд явсан байсан. Би энэ хүнийг ОХУ-ын иргэн юм уу, Монгол улсын иргэн юм уу гэдгийг гайхаж байна” гэжээ.