Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс /Англи/-ын хатан хаан II Элизабет таалал төгссөн. Иймд манай улсад суугаа тус улсын элчин сайдын яаманд манай зарим иргэд очиж эмгэнэл илэрхийлж буй. Тэгвэл өнөөдөр /2022.09.14/ УИХ-ын гишүүн Д.Ганбат болон С.Эрдэнэ нар Их Британийн элчин сайдын яаманд очиж Монголын ард түмэн болон Ардчилсан намын нийт гишүүдийн нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлжээ.