Н.Учрал: Нисэх буудлын объектыг бүрэн ашиглахын тулд ЦХХХЯ харьяа байгууллагуудын хамт Буянт-Ухаа руу нүүлгэнэ

Н.Учрал: Нисэх буудлын объектыг бүрэн ашиглахын тулд ЦХХХЯ харьяа байгууллагуудын хамт Буянт-Ухаа руу нүүлгэнэ

Засгийн газрын өнөөдөр /2022.09.14/-ийн хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулж байна. Энэ үеэр ЦХХХ-ны сайд Н.Учрал Цахим Хөгжил Харилцаа Холбооны Яам болон инноваци технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудыг Буянт-Ухаа нисэх буудал руу нүүлгэх талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Мэдээлэл, харилцаа холбооны салбарт холын зай чухал биш учир Буянт-Ухаа нисэх буудлын барилгын тодорхой хэсгийг харилцаа холбоо, инновацийн төв болгож тус бүсийг хөгжүүлнэ. Ингэхдээ эхний ээлжид ЦХХХЯ харьяа байгууллагуудынхаа хамт Буянт-Ухаа руу нүүхээр болсон” гэв.

Мөн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Буянт-Ухаа нисэх буудлын байгууламжийн ашиглалтыг хангахад жилд 10 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Иймд обьектыг бүрэн ашиглахын тулд ЦХХХЯ-ыг харьяа байгууллагуудын хамт Буянт-Ухаа руу нүүлгэх шийдвэр гаргалаа. 21 мянган ам.метр талбай бүхий Буянт-Ухаа нисэх буудлын байгууламжийн 11 мянган ам.метрийг нөөц нисэх буудлын зориулалтаар ашиглана" гэсэн юм. 

LIVE:




Өнөөдөр морь өдөр

20 цагийн өмнө