СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нүүрсхүчлийн хийн баллон дэлбэрч, дөрвөн ханатай гэр шатжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нүүрсхүчлийн хийн баллон дэлбэрч, дөрвөн ханатай гэр шатжээ

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн “Гашуун сухайт” чиглэлийн автозамын 3 дахь км гэдэг газар нүүрсхүчлийн хийн баллон тэсэрч, гэр шатсан хэрэг гарчээ.

Тодруулбал, тус хэргийн дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид 12 км замыг туулан 10:26 цагт очиход иргэн С-ийн гагнуур хийх зорилгоор ашиглаж байсан 60 кг-ын багтаамжтай нүүрсхүчлийн хийн баллон тэсэрч, 4 ханатай гэр нь нурж, эвдэрсэн байсныг шалгасан байна. Гал түймрийн улмаас хүн бэртэж гэмтээгүй аж.