Д.Сосорбарам, Ц.Даваадорж нарт Япон Улсын "Мандах нар" одонг энэ сард хүртээнэ

Д.Сосорбарам, Ц.Даваадорж нарт Япон Улсын "Мандах нар" одонг энэ сард хүртээнэ

Өнгөрсөн дөрөвдүгээр сард /2022.04/ Япон Улсын засгийн газраас 2022 оны хаврын одон гардуулах гадаад иргэдийн нэрсийн жагсаалтыг зарлаж, тус одонд Монгол Улсаас Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Сосорбарам болон Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн захирал Ц.Даваадорж нар хүртэхээр болоод байсан билээ.

Тэгвэл тэднийг Япон, Монгол хоёр орны харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсан гэж “Мандах нар” одонгийн “Алт, мөнгөн туяа” зэрэглэлийн одонг хүртээх ёслолын ажиллагаа есдүгээр 19, 20-нд Улаанбаатар хот дахь Япон улсын ЭСЯ-ны Элчин сайдын өргөөнд болохоор товлогджээ.