Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НДЕГ-ын дарга Д.Зоригтыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг ХНХ-ын сайдад үүрэг болгов

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НДЕГ-ын дарга Д.Зоригтыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг ХНХ-ын сайдад үүрэг болгов

Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригтыг иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах  11-11 тусгай дугаарт ирсэн гомдлын дагуу ажлын байран дээр мөрийтэй тоглоом тоглосон гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэх мэдээлэл гарсан. Энэ талаар түүнтэй холбогдож тодруулахад, “Одоогоор энэ асуудлыг надад мэдэгдсэн зүйл байхгүй. Хэвийн ажлаа хийж байна” гэх мэдээллийг өглөөд байсан юм. 

Тэгвэл Засгийн газрын өнөөдөр /2022.09.14/-ийн ээлжит хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригтыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг ХНХ-ын сайдад үүрэг болгожээ.

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр "НДЕГ-ын дарга Д.Зоригт ажлын байрандаа мөрийтэй тоглоом тоглосон гэсэн гомдол ирсэн. Энэ дагуу дээрх шийдвэрийг гаргав" гэлээ.




Өнөөдөр морь өдөр

20 цагийн өмнө