Химийн үелэх систем дуутай болжээ

Химийн үелэх систем дуутай болжээ

Шинжлэх ухааны академийн хими, химийн технологийн хүрээлэн өнөөдөр /2019.10.25/ “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулж байна. Уг өдөрлөг Менделеевийн үелэх системийн 150 жилийн ойд зориулсан “Үелэх системийн олон улсын жил”-ийн хүрээнд болж буйгаар онцлогтой.

Өдөрлөгийн хүрээнд Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдад үелэх систем болон химийн бодис, хог хаягдлын менежментийг сурталчлан таниулах ажлыг зохион байгуулж байна.

Мөн энэ үеэр үелэх системийн элементийг амар хялбараар цээжлэхэд тус зорилгоор бүтээсэн дууг сурагчдад дуулж, зааж өгөх юм байна. Үүнээс гадна олон төрлийн сонирхолтой химийн туршилт хийж үзүүлж байгаа аж.