ВИДЕО: Х.Баттулгын 10 гаруй жил гацаасан “мухар” төмөр баригдаж дууссан ч машинаар нүүрсээ зөөдөг асуудал арилахгүй

ВИДЕО: Х.Баттулгын 10 гаруй жил гацаасан “мухар” төмөр баригдаж дууссан ч машинаар нүүрсээ зөөдөг асуудал арилахгүй

Өнгөрсөн долоо хоногт /2020.09.09/ Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр замын нээлтийг сүр дуулиантай хийлээ.

ВИДЕО:

-ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМ НЬ МУХАР БУЮУ БООМТ ОРОХ Л БОЛОМЖИТ НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ-

Уг замын түүхийг товч сануулахад, Х.Баттулгын хамтрагч гэгдэх А.Гансүхийг Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байх үе буюу 2013 онд  Чингис бондын 200 гаруй доллароор тус төмөр замыг өргөн царигаар барихаар далангийн ажлыг эхлүүлсэн байдаг. Гэтэл 2014 оны аравдугаар сард УИХ-аас тогтоол гаргаж дээрх төмөр замыг өргөн бус нарийн царигтай барихаар тогтсон. Гэтэл Х.Баттулга тус төмөр замын барилгын ажлыг гацааж “Хятадын танк орж ирнэ. Монголын баялаг гадагшаа үнэгүй урсана” гэсэн агуулгаар нэвтрүүлэг хүртэл хийж байлаа. Ингэж явсаар тэрбээр 2017 онд Ерөнхийлөгч болонгуутаа төмөр замыг өргөн царигаар барих ажлыг үргэлжлүүлсэн.

Төгсгөлд нь 2020 оны тавдугаар сарын 13-нд Үндсэн хуулийн цэц "УИХ-ын 2014 онд баталсан 64 дүгээр тогтоол буюу Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг 1435 мм /нарийн/ царигтай барина" гэснийг нууцаар хэлэлцээд цуцалчихсан. Хамгийн хачирхалтай нь Үндсэн хуулийн цэцийн энэ тогтоолыг УИХ хүлээж авсан юм. Ингээд 2020 онд “Тавантолгой төмөр зам” ХХК захиалж, “Бодь интернэшнл” ХХК ажил гүйцэтгэн тус замыг өргөн царигаар барьж дуусгалаа. Гэтэл тус төмөр замыг өргөн царигаар барьсан нь эдийн засгийн бүхий л боломжийг хааж, ирээдүйд асар их алдагдсан боломжийн өртгийг үүсгэх нь тодорхой байгаа юм.

Учир нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь мухар буюу Гашуунсухайт боомт орох л боломжит нөхцөл байдалтай.

Учир нь манай өргөн цариг нь БНХАУ-ын нарийн царигтай зөрж эцэстээ нүүрсний транзит тээвэр хийх боломжгүй болгосон юм. Одоо төмөр замыг холбох цэгийг тодорхой болгож БНХАУ-ын нарийн царигт манай улсын өргөн царигтай тохируулга хийх байдлаар огтлолцлын цэг нийлэх юм. Энэ ажлыг бүрэн хийж дуусах хүртэл хоёр жилийг зарцуулна гэж мэргэжилтнүүд хэлж байна. Хэрвээ энэ ажлыг хийхгүй бол төмөр замаар тээвэрлэсэн нүүрсээ Гашуунсухайт өртөөнөөс БНХАУ-руу автомашинаар дамжуулан зөөнө. Өөрөөр хэлбэл машинаар зөөдөг нүүрсээ вагоноор л зөөж байгаагаас ялгаагүй.

-ХОЛБОЛТЫН ЦЭГ Ч ЭЦСИЙН БАЙДЛААР ТОДОРХОЙ БОЛООГҮЙ БАЙНА-

Энэ талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Холболтын цэгээс гадна нүүрс ачих байгууламжуудыг хийнэ. “Тавантолгой”, “Энержи Ресурс” гээд нүүрсээ экспортод гаргах компаниуд өөрсдийн терминалаа хийнэ. Терминал байгуулсны дараа нүүрсээ ачих боломж бүрдэнэ. Одоогоор бид галт тэргэнд чингэлэгтэй нүүрс тээвэрлэж байгаа ч хилээр энэ чигээрээ гарахгүй. Гашуунсухайт өртөөн дээрээс ковшоор автомашинд ачиж, БНХАУ-ын хил рүү авто замаар зөөвөрлөнө" гэжээ. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн хоёрдугаар сард БНХАУ-д айлчлахдаа уг замын холболтын цэгийг тодорхой болгох саналд хүрсэн. Мөн дараа нь тус улсын Гадаад хэргийн сайд Ван И Монголд айлчлахдаа уг асуудлыг тодорхой ярьсан. Мөн Бүх Хятадын Ардын төлөөлөгчийн ИХТ-ийн дарга Ли Жаньшуг өнгөрсөн долоо хоногт манай улсад айлчлах үеэр ч энэ асуудал яригдсан. Одоо доогуураа тохирох ажлууд үлдсэн гэсэн үг. Тэгэхээр холболтын цэг эцсийн байдлаар тодорхой болоогүй байна.