“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлаар томилогдсон Г.Ёндон Х.Бадамсүрэнгээс үйлдвэрийн тамга тэмдгээ хүлээн авч өнөөдөр /2022.09.12/ албан ёсоор үүрэгт ажлаа эхлүүлжээ. Улмаар Г.Ёндон өнөөдөр Эрдэнэт хотод хүрэлцэн ирж үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан байна. Тус ажил хүлээлцэх ажилд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Энх-Амгалан, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын төлөөллүүд, аймгийн удирдлагууд оролцсон байна.
