АЗХ-ны чуулган нэртэй С.Эрдэнийн балмад ажиллагааг "хүчин төгөлдөр бус" гэж АН-ын залуус мэдэгдэл гаргажээ

АЗХ-ны чуулган нэртэй С.Эрдэнийн балмад ажиллагааг "хүчин төгөлдөр бус" гэж АН-ын залуус мэдэгдэл гаргажээ

С.Эрдэнэ АН-ын дэргэдэх ахмад болон эмэгтэйчүүдийн байгууллагуудын бүтэц,гишүүдийг өөрчилж, тус намын үйл ажиллагаанд өмнө нь оролцож байгаагүй, зарим үл таних хүмүүсээр бүрдүүлэх болжээ.

Тухайлбал, энэ удаа АН-ын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбоо /АЗХ/-ны бүтцийг өөрчлөх хурлыг зарласан байна.

Иймд тус АЗХ-ноос мэдэгдэл гаргаж, “2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Ардчилсан залуучуудын холбооны чуулган нэртэй дүрмийн бус арга хэмжээг зохион байгуулах гэж буй С.Эрдэнийн балмад ажиллагааг хүчин төгөлдөр бус гэдгийг энэхүү шаардлагаар дамжуулан мэдэгдэж байна” гэжээ.

АЗХ-ны мэдэгдэл