Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын уулзалтад оролцохоор ирэх лхагва гарагт Самаркандыг зорино

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын уулзалтад оролцохоор ирэх лхагва гарагт Самаркандыг зорино

Ирэх долоо хоногт /2022.09.13-16/ Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ дээд хэмжээний уулзалт Узбекистаны Самарканд хотод болохоор товлогдоод байна. Уулзалтад БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцох юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 14-ны өглөө тус уулзалтыг зорино. 

Уулзалтын үеэр ОХУ, БНХАУ, Монголын төрийн тэргүүнүүдийн гурван талт дээд хэмжээний уулзалт болох аж.  Энэ талаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзах үеэрээ "Тун удахгүй Узбекистанд Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзана. Түүнчлэн БНХАУ-ын дарга оролцсон гурван талт дээд хэмжээний уулзалт хийхээр товлосон" гэж мэдэгджээ. Монгол улсын хувьд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын үйл ажиллагаанд ажиглагчийн статустайгаар оролцдог билээ.