Цахим хөгжил харилцаа холбооны яам "Буянт-Ухаа" нисэх буудлын оффист руу нүүнэ

Цахим хөгжил харилцаа холбооны яам "Буянт-Ухаа" нисэх буудлын оффист руу нүүнэ

Буянт-Ухаа нисэх буудлын оффисын зарим хэсгийг “Цахим хөгжил инновацийн төв” болгон зохион байгуулж, Цахим хөгжил харилцаа холбооны яам ажиллагаагаа явуулахаар болжээ. Тус салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хувийн болон төрийн өмчит компаниуд нэг дор байрлаж, үйл ажиллагаа явуулах юм байна.

Ингэснээр:

  • Буянт-Ухаад Монголын цахиурын хөндийг хөгжүүлэх суурийг бүрдүүлэх
  • Төвлөрлийг сааруулах төрийн бодлогыг хэрэгжүүлж хэд хэдэн төрийн байгууллага, хувийн хэвшлийн компаниудыг хотын төвөөс нүүлгэх
  • Мэдээллийн технологийн чиглэлийн компаниудад өсч хөгжих, тэдгээрт ажиллаж буй Монгол инженерүүд аятай тухтай орчинд ажиллах бололцоог бүрдүүлэх боломжууд бий болно хэмээн үзэж байна.

Үүний зэрэгцээ Буянт-Ухаа нисэх буудлыг зориулалтын дагуу ашиглана. Тус буудалд Нисэхийн сургалтын төв байгуулахаас гадна цаг агаарын болон бусад зайлшгүй шалтгааны улмаас Хөшигийн хөндийд онгоц буух боломжгүй үед Буянт-Ухааг нөөц нисэх буудал болгон ашиглах аж.