Алтны уурхайн хиймэл нууранд живсэн 25 настай эрэгтэйг эрэн хайж байна

Алтны уурхайн хиймэл нууранд живсэн 25 настай эрэгтэйг эрэн хайж байна

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар багийн нутаг Бугант тосгоноос зүүн хойд зүгт хиймэл нууранд нэг хүн живсэн тухай дуудлагыг есдүгээр сарын 11-ний өдрийн 15:35 цагт хүлээн авчээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, цагдаагийн газрын алба хаагчид 167 км замыг туулан 21:38 цагт очиход алтны уурхайн /өргөн нь 200 метр, урт нь 500 метр/ хиймэл нууранд компанийн ажилтан Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын харьяат Б /25 настай, эрэгтэй/ живсэн байсан тул эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн тухай Онцгой Байдлын Ерөнхий газраас мэдээллээ.