УИХ-ын дарга Г.Занданшатар БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн ИХТ-ийн дарга Ли Жаньшу-г угтан авлаа

УИХ-ын дарга Г.Занданшатар БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн ИХТ-ийн дарга Ли Жаньшу-г угтан авлаа

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр /2022.09.11/ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Эрхэмсэг ноён Ли Жаньшуг Жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ.

Дараа нь Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ли Жаньшу нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.