Өнөөдөр туулай өдөр.

Өнөөдөр туулай өдөр.

Аргын тооллын 9 сарын 11, Адъяа гараг. Билгийн тооллын 16, Могойг хүлэгч одтой, улаагчин туулай өдөр. Өдрийн наран 6 цаг 24 минутад мандан, 19 цаг 14 минутад жаргана.

Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, мал аж
ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойшоо мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.