"Төмөр замын нээлтэд намайг урина гэсэн. Би очмоор байна" гэж Х.Баттулга ярьж байсан ч, тэрээр оролцсонгүй

"Төмөр замын нээлтэд намайг урина гэсэн. Би очмоор байна" гэж Х.Баттулга ярьж байсан ч, тэрээр оролцсонгүй

Өнөөдөр /2022.09.09/ Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр замын нээлт боллоо. Нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон бусад албаны хүмүүс оролцов. Тус замыг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн мөнгөөр барих санаачилгыг Х.Баттулга У.Хүрэлсүх нар хамтран гаргасан байдаг. 

Тэгвэл тус замын нээлтэд Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг оролцоогүйд анхаарч, сурах хүн олон байна. Түүний хувьд өнгөрсөн тавдугаар сард телевизэд өгсөн ярилцлагадаа "Төмөр замын нээлтэд би очмоор байна. Намайг урина гэсэн. Би очмоор байна.  Сая зургаан Ерөнхийлөгчийн уулзалтын үеэр У.Хүрэлсүх "Таныг урина шүү" гэж байна лээ" хэмээн ярьсан байдаг.

Түүнийг тус нээлтэд уриагүй юу эсвэл урьсан ч очоогүй юу гэж олон нийт ярьж байна. Ташрамд дурдахад, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл нь Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций, Баян-Овоо сумын нутаг дэвсгэрээр 240 км үргэлжилж, Цогтцэций, Гашуунсухайт суурьшлын бүс болон 2 өртөө, 6 зөрлөгийн барилга байгууламжаас бүрдэнэ. Нэгдүгээр зэрэглэлийн UIC-60 зам төмөр бүхий уулзваргүйгээр 16 гүүр, 172 байршилд хиймэл байгууламжтайгаар баригдсан юм.