УИХ-ын гишүүн Н.Учрал Цахим хөгжил, харилцаа холбооны салбарт сайдаар томилогдохдоо ажлын хэсгийг ахалж батлуулсан 5 хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахаа мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан өнөөдөр /2022.09.09/ IT PARK-ын үйл ажиллагаатай танилцаж байна.
Салбарын сайдын хувьд "Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль"-ийн хэрэгжилтийг хангах зорилгоор тус хуулийн 8-р зүйлд заасан 68 төрлийн мэдээллийг нээлттэй болгоно. Үүний эхлэл болгож төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн гишүүдийн мэдээллийг ил тод, нээлттэй болгохоо өчигдөр /2022.09.09/ мэдэгдсэн юм.
Ингэснээр ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчит компаниудын ТУЗ-д орж өндөр цалин, хангамж авдаг, ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүсийн мэдээлэл ил болох юм. Энэхүү хуулийн хэрэгжилтийг Засгийн газрын хуралдаанд цаг тухай бүрд танилцуулж, хэлэлцэх юм байна.
Мөн Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Дорнын эдийн засгийн чуулган дээр албан ёсоор e-mongolia аппликэйшнаар дамжуулан төрийн үйлчилгээг цахимжуулж буйгаа илэрхийлсэн. Үүнтэй холбогдуулан Е-бизнес гэсэн шинэ хөтөлбөр эхлүүлж буйгаа салбарын сайд Н.Учрал мэдэгдлээ. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулагчтай хамтарч ажиллах, гадаад болон дотоодод оршин суугаа иргэд шаардлагатай дүгнэлт мэдээллүүд утаснаасаа хардаг болох боломжтой аж.
LIVE: