Д.Болорчулууны дүүгийн баавгай агнасан хэргийг Экологийн цагдаагаас шалгажээ

Д.Болорчулууны дүүгийн баавгай агнасан хэргийг Экологийн цагдаагаас шалгажээ

Зэд-Хантай-Бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Д.Болорчулуун нь тус бүс орчмыг хамгаалах үүрэгтэй албан тушаалтан ч эсрэгээрээ хор хөнөөл учруулж, сүйтгэсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Иргэний ярилцлагыг ЭНД дарж унших.

Тиймээс Тэшиг, Хутаг-Өндөр, Сэлэнгэ сумын зарим иргэн Авлигатай тэмцэх газар, Экологийн цагдаагийн алба, Тагнуулын Ерөнхий газар, Байгаль орчны яам, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт хандаж Д.Болорчулууны Зэд-Хантай-Бүтээлийн нуруунд учруулсан байж болзошгүй зарим хортой үйлдлийг шалгуулахаар хандсан байдаг.

Тэгвэл Экологийн цагдаагийн албанаас Д.Болорчулууныг шалгаад түүний дүүгийн баавгай агнасан хэргийг шалгажээ. Тодруулбал, түүний дүү Зэд-Ханатай-Бүтээлийн нуруунд баавгай агнаад авч явж байгаад Эрдэнэтийн гурван замын шалган нэвтрүүлэн цэгт баригдаж байсан гэх мэдээлэл бий. Тухайн үед тус хэргийг Булган аймгийн цагдаагийн газарт шалгаж байсан ч яаж шийдэгдсэн нь тодорхойгүй байдаг. Тэгвэл тус хэргийг тухайн үед прокуророос хаасан гэдгийг Экологийн цагдаагийн албанаас  тогтоожээ. Нэгэнт прокуророос тус хэргийг хаасан учир дахин сэргээх боломжгүй талаар мөн Экологийн цагдаагийн албанаас гомдол гаргасан нутгийн иргэдэд мэдэгджээ.