БАРИМТ: ОУ-ын Олимпын Хорооны зөвлөмжийг зөрчиж, Орост болох тэмцээнд оролцох “ТУШААЛ”-ыг Ц.Нямдорж өгч, Б.Батцэцэг ЗӨВШӨӨРЧЭЭ

БАРИМТ: ОУ-ын Олимпын Хорооны зөвлөмжийг зөрчиж, Орост болох тэмцээнд оролцох “ТУШААЛ”-ыг Ц.Нямдорж өгч, Б.Батцэцэг ЗӨВШӨӨРЧЭЭ

Олон Улсын олимпын холбоо /ОУОХ/ болон Азийн олимпын зөвлөлөөс гишүүн Үндэсний олимпын хороод, Олон Улсын спорт холбоод болон спортын томоохон үйл ажиллагаа зохион байгуулагчдад хандан “ОХУ, Украины хооронд үүсээд байгаа нөхцөл байдлыг харгалзан энэ асуудал сайжрах хүртэл Орост спортын арга хэмжээ зохион байгуулахгүй, мөн оролцохгүй байх”-ыг зөвлөсөн.

Хэрэв тус улсад ямар нэгэн спортын арга хэмжээнд оролцсон тохиолдолд “Парис-2024” олимпын наадамд оролцох эрхгүй болох эрсдэлтэй гэдгийг сануулсан байдаг.

ОУОХ-ноос анхааруулсан зөвлөмжийн талаар МҮОХ-ноос Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайханд албан тоот хүргүүлж байжээ. 2022.06.28

Гэтэл Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан Олон Улсын Олимпын холбоо /ОУОХ/-ноос гаргасан дээрх зөвлөмжийг зөрчиж, олон улсын байдал хурцадмал, дайны нөхцөл байдалтай байхад ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины ивээл дор ОХУ-ын Владивосток хотод болсон “Азийн хүүхдүүд 2022” VII олон улсын спортын наадамд баг тамирчдаа оролцуулсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

-Д.ЖАРГАЛСАЙХАН ӨӨРӨӨ ДУР МЭДЭЭД ОХУ-Д БОЛСОН ТЭМЦЭЭНД ОРОЛЦООГҮЙ, "ТУШААЛ, ЗӨВШӨӨРӨЛ"-ИЙГ НЬ Ц.НЯМДОРЖ, Б.БАТЦЭЦЭГ НАР ӨГЧ БАЙЖЭЭ-

Тэгвэл ОХУ-д энэ оны долдугаар сарын 27-ноос наймдугаар сарын 8 /2022.07.27-08.08/-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Азийн хүүхдүүд 2022” VII олон улсын спортын наадамд оролцох "эрх"-ийг Биеийн тамир, спортын улсын хорооны даргад Засгийн газрын хэрэг эрхлэх газар /ЗГХЭГ/-ын дарга асан Ц.Нямдорж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар олгосон байна.

Тодруулбал, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан Ц.Нямдорж энэ оны долдугаар сарын 18 /2022.07.18/-ны өдөр “ОХУ-ын Владивосток хотод зохион байгуулсан “Азийн хүүхдүүд 2022” VII олон улсын спортын наадамд Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайханыг оролцуулсугай гэх тушаал гаргажээ.

Мөн Ц.Нямдоржийн тушаалд “Томилолтоор ажилласан тухай илтгэх хуудсыг ирсэн өдрөөс хойш ажлын 5 өдөрт багтаан зохих журмын дагуу танилцуулахыг Д.Жаргалсайханд даалгасугай” гэсэн байна.

Мөн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг зургадугаар сарын 07 /2022.06.07/-ны өдөр Биеийн тамир, Спортын улсын хороонд хандаж, “ОХУ-ын Владивосток хотод зохион байгуулах “Азийн хүүхдүүд 2022” VII олон улсын спортын наадамд Монгол Улсын өсвөрийн шигшээ багийн баг тамирчдыг оролцуулахад тус яамны зүгээс татгалзах зүйлгүй болно” гэх албан бичгийг илгээж байжээ.

ОХУ-ын Владивосток хотод зохион байгуулах спортын наадамд Д.Жаргалсайханыг оролцуул гэсэн Ц.Нямдоржийн тушаал-2022.07.18, Тус наадамд оролцоход ГХЯ-наас татгалзах зүйлгүй гэх Б.Батцэцэг сайдын тушаал -2022.06.07

Нэг үгээр хэлбэл, “Парис 2024” олимпод оролцохгүй болох эрсдэл үүсэх магадлалтай ОХУ-д зохион байгуулагдсан спортын наадамд Монголын баг тамирчдыг оролцуулах “тушаал, зөвшөөрөл”-ийг Ц.Нямдорж, Б.Батцэцэг нар Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайханд өгсөн байна.

Хэрэв Монголын Үндэсний олимпын хорооны мэдэгдсэнчлэн ОХУ-д зохион байгуулагдсан наадамд Монгол Улс оролцсон нь олон улсын түвшинд маргаан үүсэж, улмаар “Парис 2024” зуны олимпод манай тамирчид оролцох эрхгүй болвол хариуцлагыг нь хэн хүлээх вэ гэх асуулт хариултгүй үлдэж байгаа юм.