LIVE: Улстөр дэх эмэгтэйчүүдийн квотыг 30-40 хувь болгож байж тэнцвэр хангагдана гэв

LIVE: Улстөр дэх эмэгтэйчүүдийн квотыг 30-40 хувь болгож байж тэнцвэр хангагдана гэв

“Эмэгтэй парламентчдын чуулган-2022” Төрийн ордонд өнөөдөр /2022.09.07/ болж байна. Чуулганд үе үеийн УИХ-д сонгогдсон эмэгтэй гишүүд, улс төрийн намуудын эмэгтэй улстөрчдийн төлөөлөл оролцож байгаа юм. 

Мөн судлаачид улстөр дэхь эмэгтэйчүүдийн оролцоо идэвхийг нэмэгдүүлэх чиглэлд хэрхэн анхаарч ажиллах талаар мэдээлэл өгч байна. Тухайлбал, хуульч О.Мөнхсайхан "Эмэгтэйчүүдийн улстөр дэхь оролцоо харьцангуй бага. Нийгмийн ойлголт ч эмэгтэй хүн улстөрч болохын эсрэг байдаг. Тиймээс квотын арга хэмжээг ярьдаг. Манайх 30 хувийн квотыг эмэгтэйчүүдэд өгчхөөд сонгуулийн өмнө 20 хувь болгодог. Энэ квотыг 30-40 хувь болгож байж оролцоог хангана. Хэрвээ хүн ам, нийгмийн бүлгийг төлөөлж чадахгүй бол парламентын чадавхи буурна. Блансыг алдагдуулж болохгүй" гэлээ. 

ҮЗЭХ: