Манай улсад айлчлал хийж байгаа Энэтхэг /БНСУ/-ын Батлан хамгаалахын сайд Ражнат Сингх өчигдөр /2022.09.06/ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, хоёр орны стратегийн харилцааны талаар санал солилцжээ.
Харин өнөөдөр /2022.09.07/ Р.Сингхын айлчлалын үеэр түүнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх морь бэлэглэсэн талаар hindustantimes.com сайт мэдээлжээ.
Тус мэдээлэлд, “Ерөнхий сайд Нарендра Модид Монголын удирдлагуудаас морь бэлэглэж байсан бол долоо жилийн дараа Монгол Улсад айлчилсан Энэтхэгийн Батлан хамгаалахын сайд Ражнат Сингхэд тус улсын ерөнхийлөгч “сүрлэг морь” бэлэглэсэн байна. Р.Сингх тус цагаан морины зургуудыг твиттер хуудсандаа нийтэлж, "Монгол найз нөхдийнхөө онцгой бэлэг. Би энэ гайхамшигт гоо үзэсгэлэнг "Тежас" гэж нэрлэсэн. У.Хүрэлсүх ерөнхийлөгчөө баярлалаа. Монгол Улсад баярлалаа" гэж жиргэжээ.
A special gift from our special friends in Mongolia. I have named this magnificent beauty, ‘Tejas’.
— Rajnath Singh (@rajnathsingh) September 7, 2022
Thank you, President Khurelsukh. Thank you Mongolia. pic.twitter.com/4DfWF4kZfR