Д.Амарбаясгалан: Орос-Монголын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонг ажлаас нь чөлөөлөх тушаалыг өнөөдөр өглөө гаргасан

Д.Амарбаясгалан: Орос-Монголын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонг ажлаас нь чөлөөлөх тушаалыг өнөөдөр өглөө гаргасан

Орос-Монголын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг өнөөдөр өглөө /2022.09.07/ БШУ-ны сайд Л.Энх-Амгалан гаргасан байна. 

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Зариг.мн сайтад ярилцлага өгөхдөө "Ж.Соронзон захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг Монгол улсын Засгийн газраас гаргасан. Орос-Монголын хамтарсан III сургуулийн Төлөөлийн Удирдах зөвлөлийн даргаар НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан ажилладаг. Энэ тушаалыг Ж.Батбаясгалан даргад гардуулж, Оросын талд танилцуулж, зөвшилцөх үүргийг өгч байна. Монгол улсын иргэн Үндсэн хуулиар олгогдсон үндсэн эрхээ бүрэн, дүүрэн эдэлдэг хамгаалуулах байх ёстой. Ялангуяа гарал үүсэл, яс үндэс зэргээрээ ялгаварлан гадуурхагдах ёсгүй. Гэтэл Ж.Соронзон захирлын мэдэгдэл нь Монгол улсын Засгийн газраас баримталсан бодлого, зарчимтай нийцэхгүйг ойлгосон. Сэтгүүлч, захирал нарын хоорондын маргаан нь тусдаа асуудал. Харин бид Үндсэн хуулийн үндсэн заалтыг зөрчиж байгаа учраас Ж.Соронзон захирлыг чөлөөлж байна. Сурган хүмүүжүүлэх арга барилын хоцрогдлыг маш тодоор харуулсан" гэлээ. 

Тэрбээр мөн "Энэ бол Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж монгол хүүхдүүдийг сургадаг сургууль учраас Монгол улсын Үндсэн хуульд нийцэж үйл ажиллагаа явуулах ёстой" гэв.