Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын найм дахь удаагийн хурал өнөөдөр /2022.08.29/ үргэлжилж тус аймгийн засаг даргаар Э.Болормааг 73.1 хувийн саналаар дэмжжээ. Хуулийн дагуу ИТХ-ын шийдвэрийг Монгол Улсын Ерөнхий сайдад уламжилна. Ерөнхий сайд ИТХ-ын шийдвэрийг хүлээн авсан тохиолдолд захирамж гарган Засаг даргаар батламжлах юм.