С.Одонтуяа, О.Цогтгэрэл нарын хэн нь ч С.Эрдэнэ дээр ирж тайлбар өгөөгүй тул, тэднийг АН-ын гишүүнчлэлээс хасчээ

С.Одонтуяа, О.Цогтгэрэл нарын хэн нь ч С.Эрдэнэ дээр ирж тайлбар өгөөгүй тул, тэднийг АН-ын гишүүнчлэлээс хасчээ

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг албан тушаалаас нь огцруулах шийдвэрийг С.Одонтуяа, Б.Бейсен, Ш.Адьшаа, О.Цогтгэрэл нарын зургаан гишүүн хуралдаж гаргасан. Улмаар тэд бүлгийн даргаараа О.Цогтгэрэлийг сонгосон билээ.  

Тэгвэл өчигдөр /2022.08.27/ С.Эрдэнийн АН-ын Үндсэн дүрмийн хороо /ҮДХ/ хуралдаж, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Б.Бейсен, Ш.Адьшаа, О.Цогтгэрэл нарыг намынхаа үндсэн дүрмийг зөрчсөн эсэх асуудлаар хэлэлцсэн байна. Улмаар АН-аас нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Адьшаа, О.Цогтгэрэл, Бейсен нарыг АН-ын дүрмийг удаа дараа ноцтой зөрчсөн болохыг тогтоож АН-ын гишүүнчлэлээс хасах ҮДХ-ны дүгнэлт тогтоолыг гаргаж АН-ын дарга С.Эрдэнэ-д хүргүүлэхээр шийдвэрлэсэн гэж мэдээлжээ. 

Сонирхуулахад, тэднийг С.Эрдэнийн АН дээр хүрэлцэн ирж, тайлбар өгөх 2 цагийн боломж олгосон ч С.Одонтуяа, Ш.Адьшаа, О.Цогтгэрэл, Б.Бейсен нарын хэн ч ирээгүй байна.