Оросын ЭСЯ-ны өмнөх мэдээллийн самбар дээр "No war" гэсэн үгийг Украины далбаа дээр бичиж үлдээжээ

Оросын ЭСЯ-ны өмнөх мэдээллийн самбар дээр "No war" гэсэн үгийг Украины далбаа дээр бичиж үлдээжээ

Орос, Украины дайныг эсэргүүцэж “No War” хөдөлгөөний залуус долоо хоног бүрийн Бямба гарагт Монгол Улсад суугаа ОХУ-ын элчин сайдын яамны урд эсэргүүцлийн цуглаан зохион байгуулаад удаж байна.

Тэд энэ долоо хоногт болсон Украины тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулан Оросын элчин урд байх мэдээллийн самбар дээр Ukraine Independence Day буюу “Украины тусгаар тогтнолын өдөр” гэсэн бичигтэй украины далбааны өнгөтэй том хэмжээтэй зурагт хуудсыг нааж байршуулсан юм.

ОХУ-ын ЭСЯ-ны өмнөх самбар. 2022.08.24

Харин тэдний байрлуулсан тус зурагт хуудаснаас юу үлдээлгүй цэвэрлэж, өмнө нь тус самбар дээр байсан Красоты России буюу “Оросын гоо үзэсгэлэн” гэсэн мэдээллийг ил гаргасан байна. Иймд хөдөлгөөний залуус өчигдөр /2022.08.27/ “No war гэсэн гэсэн үгтэй украины тугийг илтгэх дүрслэлийг зурж, будан Оросын элчингийн өмнөх самбар дээр үлдээжээ.