С.Одонтуяа, О.Цогтгэрэл нарыг С.Эрдэнийн АН дээр ирж тайлбар өгөх боломжоор хангаж 2 цаг завсарлажээ

С.Одонтуяа, О.Цогтгэрэл нарыг С.Эрдэнийн АН дээр ирж тайлбар өгөх боломжоор хангаж 2 цаг завсарлажээ

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг албан тушаалаас нь огцруулах шийдвэрийг С.Одонтуяа, Б.Бейсен, Ш.Адьшаа, О.Цогтгэрэл нарын зургаан гишүүн хуралдаж гаргасан. Улмаар тэд бүлгийн даргаараа О.Цогтгэрэлийг сонгосон билээ.  

Тэгвэл өнөөдөр /2022.08.27/ С.Эрдэнийн АН-ын дүрмийн хороо хуралдаж, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Б.Бейсен, Ш.Адьшаа, О.Цогтгэрэл нарыг намынхаа үндсэн дүрмийг зөрчсөн эсэх асуудлаар хэлэлцсэн байна.

Улмаар тэднийг хүрэлцэн ирж тайлбар өгөх боломжоор хангаж, 2 цагийн хугацаатай завсарлаад байгаа аж. 

Харин 2 цагийн хугацаанд С.Одонтуяа, Б.Бейсен, Ш.Адьшаа, О.Цогтгэрэл нар С.Эрдэнийн АН дээр хүрэлцэн ирж, тайлбар өгөхгүй бол АН-ын гишүүнчлэлээс тодорхой хугацаанд түдгэлзүүлэх ажээ.