Ч.Хүрэлбаатар: Их хурал, Засгийн газар хоорондын 26 жилийн тэмцлийг Үндсэн хуулийн хүчингүй болгож буй заалт өөрчилнө

Ч.Хүрэлбаатар: Их хурал, Засгийн газар хоорондын 26 жилийн тэмцлийг Үндсэн хуулийн хүчингүй болгож буй заалт өөрчилнө

УИХ-ын ээлжит бус чуулганаар өнөөдөр /2022.08.25/ хэлэлцэж буй “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах” тухай асуудлын талаар гишүүд санал хэлж байна. 

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орох талаар хуулийн төсөл санаачлаад би нэг санаачлагч нь болоод явж байна. Өнөөдрийн УИХ хийж байгаа энэ алхам бол парламентын тогтолцоог бэхжүүлэх, Парламентын ардчиллыг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна. яагаад гэвэл 1996 онд “Ардчилсан холбоо” эвсэл ялсан. Засгийн газраа бүгдийн гаднаас байгуулсан. Үүнээс хойш Их хурал, ЗГ хооронд томоохон зөрчлүүд үүсэж, улс оронд хямрал нүүрлэж эхэлсэн. Ингэж 26 жил явсан зүйл дээр ЦЭЦ үгээ хэлж, УИХ шийдвэр гаргахаар хуралдаж байна гэж үзэж байгаа юм. Ингэснээрээ Монгол Улсад парламентын ардчилал, засаглал бэхжих бүрэн үндэслэлийг бий болгож байна. Дайн болж дэлхийн улс орнуудыг нүүрлэсэн хямрал явагдаж байгаа. Иймд ядаж бид нар дотоодын хямралаасаа салж урагшаа явах хэрэгтэй байна. Хэн нэгэн юм уу. Нэг байгууллагыг буруутгаад байх шаардлага байхгүй. Үүргийн хувьд бидэнд ийм үүрэг ирж байна. Үүнийг хийх нь зөв гэж үзэж байгаа. Ер нь ингэж зориг гаргаж байж энэ улс орныг хөгжүүлэхээс биш элдэв хэл амнаас болгоомжилж алдаа дутагдлаа зөвшөөрч явсаар байгаад хойноос нь юм ярих бол байдаг л асуудал гэж үзэж байна. Өнөөдөр 62 гишүүн гарын үсгээ зурсан энэ хуулийн өөрчлөлт бол ганцхан заалттай. Энүүгээр шийдэж явах хэрэгтэй. Энэ хууль нийтдээ Монгол Улсын эрх ашигт тохирно гэж үзэж байна" гэлээ.