Б.Бат-Эрдэнэ: Төрийн албыг төрлийн алба болгогсод мань мэтийг л хөгжлийг гацаагч, төсвөөс чангаагч болгож дайрдаг боллоо

Б.Бат-Эрдэнэ: Төрийн албыг төрлийн алба болгогсод мань мэтийг л хөгжлийг гацаагч, төсвөөс чангаагч болгож дайрдаг боллоо

УИХ-ын ээлжит бус чуулган үргэлжилж байна. Өнөөдөр /2022.08.25/-ийн хуралдаанаар “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах” тухай асуудлыг хэлэлцэж гишүүд асуулт асууж, санал хэлж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Үндсэн хуулийн ЦЭЦ Үндсэн хуулийн заалтын хүчингүй болгосон. Үүний дагуу ЗГ-ын гишүүдийн хувьд Үндсэн хуулийн хий орон зай үүснэ. Энэ зайг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байж хүчин төгөлдөр болгож авах, өөрөөр хэлбэл ЦЭЦ-ийн шийдвэр УИХ-ыг Үндсэн хуульд орох нэмэлт өөрчлөлт оруулах гарцаагүй байдал руу оруулчихлаа. Тэгэхээр Үндсэн хуулийн өөрчлөлтийг оруулж байгаа бусад дагалдах хуулиудаар ЦЭЦ гэдэг байгууллага дуртай үедээ Үндсэн хуулийн заалтыг хүчингүй болгож, халддаг энэ байдлыг хааж өгсөн ямар зохицуулалт хийв гэдгийг асуумаар байна. Энэ их сонин байна л даа. 2019 оны 11 сарын 14-нд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталсан. Түүнээс хойш гурван жил өнгөрсөн байхад гэнэт гаргаж ирээд “Их суудлын хуралдаан” хийж Үндсэн хуулийн заалтыг хүчингүй болгодог. Өнөөдөр бид энэ өөрчлөлтийг хийлээ гэж бодоход, дахин тодорхой хугацааны дараа Үндсэн хуулийн ЦЭЦ хүчингүй болгох гэх мэт ийм шийдвэр гаргаад байж болохгүй шүү дээ. Энэ асуудал дээр чухам ямар арга хэмжээ авч байгаагаа тодорхой хэлээрэй. Сүүлийн үед ажиглагдаад байгаа нэг зүйл нь УИХ-д байгаа орд газар, ашигт малтмалуудыг өөрийнхөө мэдэлд авсан. Дангаараа нэг бүл цөлмөж байгаа. Цаашлаад төрийн албыг төрлийн алба болгогсод, Хөгжлийн банк тоногчид мань мэтийг л улс орны хөгжлийг гацаагч, төсвөөс чангаагч мэтээр дайраад байх боллоо. Энэ хүмүүстэй эцсээ хүртэл хатуу тэмцэн. 20 гаруй жил би ард түмний төлөө зогсож тодорхой үр дүнд хүрч ирсэн. 2024 он хүртэл бүрэн эрхийнхээ хугацаанд энэ хүмүүстэй үзнэ" гэв.

Хариултыг Хууль санаачлагч УИХ-ын гишүүн, халдашгүй байдлын дэд хорооны дарга Н.Энхболд “Нийгэмд янз бүрийн асуудлууд гарч байгаа учир хүчингүй болгох заалтыг хэрэгжүүлсэн. Үндсэн хууль бусад хуулиар ЦЭЦ-ийн эцсийн шийдвэрийг шүүх эрхтэй. Өчигдөр батлагдсан. Одоо хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хуулиар ЦЭЦ өөрөө үндсэн хуулийн заалтуудын зөв бурууг хэлэлцэж байхгүй гэдэг заалт орсон. ЦЭЦ гэнэт гаргаж ирсэн асуудал" гэж хэллээ.