Өнөөдөр /2022.08.25/ УИХ-ын ээлжит бус чуулганаар “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах” тухай асуудлыг хэлэлцэж байна.
Энэ талаарх илтгэлийг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат тавих үеэр УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Д.Ганбат илтгэгчийн дэргэд очиж, "та нар үндсэн хуулийг өөрчилдөг хэн юм. Хууль санаачлах гишүүний бүрэн эрхэнд халдлаа. Миний карт хаана байна" гэсэн юм. Учир нь УИХ-ын гишүүн Д.Ганбатын санал өгдөг парламентын гишүүний картыг нь О.Цогтгэрэл авч явсан байна.
Учир нь О.Цогтгэрэл УИХ дахь АН-ын бүлгийн даргын албан тушаалыг нь Д.Ганбатаас бараг л булааж авсан билээ.
Иймд УИХ-ын дарга Г.Занданшатар хуралдааны дэг сахиулахыг Д.Ганбат гишүүнд сануулсан юм.
ВИДЕО: