“Давхар дээл"-ийг зөвшөөрсөн цэцийн дүгнэлтэд үндэслэн Үндсэн хуулийн заалтыг хүчингүй болгох хуулийн төслийг өргөн барилаа

“Давхар дээл"-ийг зөвшөөрсөн цэцийн дүгнэлтэд үндэслэн Үндсэн хуулийн заалтыг хүчингүй болгох хуулийн төслийг өргөн барилаа

Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар тогтоолтой холбоотойгоор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Н.Энхболд нарын 62 гишүүн УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Хуулийн төсөлд, “Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “… Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.” гэснийг хүчингүй болгохоор тусгасан байна” гэжээ. Ингэснээр “Давхар дээл"-тэй холбоотой цэцийн дүгнэлтийг үндэслэн Үндсэн хуулийн дээрх заалтыг хүчингүй болгож, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан байна. Хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцсэний дараа өнөөдөр /2022.08.25/ 15:00 цагт УИХ-ын чуулган хуралдаж, Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх ажээ.