"2024 оны сонгуульд бие даан нэр дэвших тул би ЗГ-т орж ажиллана" гэсэн байр суурийг Ц.Туваан илэрхийлжээ

"2024 оны сонгуульд бие даан нэр дэвших тул би ЗГ-т орж ажиллана" гэсэн байр суурийг Ц.Туваан илэрхийлжээ

“Давхар дээл” буюу Засгийн газрын бүх гишүүн УИХ-ын гишүүн байж болохгүй гэсэн Үндсэн хуулийн заалтыг Үндсэн хуулийн цэц хүчингүй болгосон. Ингэснээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхимын бүх сайдууд УИХ-ын гишүүн байх нөхцөл бүрдээд байгаа юм.

Харин энэ удаа парламентад суудалтай АН, ХҮН-ын зарим гишүүдтэй Засгийн газрыг хамтарч ажиллах талаар ярилцсан ч, УИХ дахь бүлэгт нь энэ саналаа эрх баригчдын зүгээс “албан ёсоор тавиагүй” байгаа юм. 

Тэгвэл өчигдөр УИХ дахь бүлгийн даргаараа О.Цогтгэрэлийг сонгосон АН-аас парламентад сонгогдсон УИХ­-ын гишүүдийн зарим “Засгийн газарт орох зөв” гэсэн байр суурийг илэрхийлж эхэлжээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Туваан саяхан болсон бүлгийн хурлынхаа үеэр “УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдээс Засгийн газарт би орж ажиллах саналтай байна.Учир нь миний бие 2024 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшинэ” гэсэн утгатай байр суурийг илэрхийлжээ. Сонирхуулахад, Ц.Туваан нь АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг хашиж байсан бөгөөд Төв аймагт тус намаас нэр дэвшиж УИХ-д сонгогдсон нэгэн. Харин тэрээр С.Эрдэнээс АН-ын тамгыг хүлээж аваад дүрмийн дагуу үйл ажиллагааг нь явуулаагүй, мөн Х.Баттулгыг өрсөлдөгчгүйгээр 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшүүлэх ажлыг хийсэн тус намыг өнөөдрийн нөхцөл байдалд хүргэсэн гэдэг.