ОХУ-ын сөрөг хүчний зүтгэлтэн Е.Ройзманыг Оросын армийн нэр хүндийг гутаасан хэргээр өчигдөр /2022.08.24/ цагдаа нар баривчилжээ.
Тодруулбал, telegram сувагт нийтэлсэн видео бичлэгт өчигдөр өглөө цагдаагийн албан хаагчид хантааз, хар өнгийн хувцас өмсөж, Е.Ройзманы орон сууц руу дайрч байгааг харуулсан байна. Харин өөр нэг бичлэгт Е.Ройзманыг цагдаа нар авч явааг харуулжээ. Е.Ройзман энэ үеэрээ, “Украинд хийсэн түрэмгийлэл" гэсэн ганцхан үгийг би хаа сайгүй хэлж байсан, одоо ч хэлэх болно. Бид эх орныхоо тухай бүгдийг мэддэг болсон. Энэ бол шинэ зүйл биш” гэжээ.
Эх сурвалж: CNN