Сүүлийн дөрвөн сарын хугацаанд УДЭТ-ын тайзнаа тоглогдсон “Тамгагүй төр” монгол драмын хаалтын тоглолт өнөөдөр /2022.08.25/ болно.
Энэ хугацаанд тус жүжгийг дотоод, гадаадын нийт 68 мянга гаруй иргэд үзсэн талаар Ерөнхий найруулагч Б.Баатар өөрийн твиттер хуудастаа мэдэгдсэн.
"ТАМГАГҮЙ ТӨР"монгол драм 117удаа тоглогдон гадаад, дотоодын нийт68074 үзэгчдэд хүрснээр 2022оны тоглолтоо хааж байна.
— BBaatar (@hero_bbaatar) August 25, 2022
Театрын урлагийн нэгэн шинэ түүхийг хамт бичилцэж яваа үзэгч та бүхэндээ баярлалаа. Мөн бүх уран бүтээлчиддээ, арын албаныхандаа баярлалаа!Coming soon pic.twitter.com/Ms62XW8BYI
Харин “Тамгагүй төр” жүжгийн хаалтын тоглолтын тасалбарууд гурав хоног /2022.08.23/-ийн өмнө Ticket.mn сайтаар зарагдаж дууссан байгаа юм. Тэгвэл тус жүжгийн хаалтын тоглолтын шагийн билет 2 сая төгрөгийн үнэд хүрээд байна.