Ч.Өнөрбаяр: Г.Занданшатар даргын өмнөөс нүүр улайж байна. Та огцор /ВИДЕО/

Ч.Өнөрбаяр: Г.Занданшатар даргын өмнөөс нүүр улайж байна. Та огцор /ВИДЕО/

Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, нарийн бичгийн дарга О.Баасанхүү, Ч.Отгочулуу нар өглөө. 

Мэдээлллийн эхэнд Ч.Өнөрбаяр хэлэхдээ "Эрх баригчид Үндсэн хуулийг яаж гишгэж буйг ил тод харуулсан үйл явдал өчигдөр боллоо. УИХ-аар бүлгийн даргыг холбохтой холбоотой хуулийг баталсан. Энэ хуульд "Бүлгийн нийт гишүүдийн саналаар бүлгийн даргыг сонгож, чөлөөлнө гэж заасан. Гэтэл зургаан гишүүн оролцоод бүлгийн дарга сонгосныг баталгаажууулж УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр уншиж сонсголоо. Зургаан гишүүнийг яаж нийт гишүүн гэж харсан юм бэ. Г.Занданшатар даргын өмнөөс нүүр улайж байна. Эрх баригч нар ингэж АН-ын бүлгээр тоглож байна.

Хууль зөрчсөн бүлгийн даргад амжилт хүсч, хуулийг дээдэлж ажиллаарай гэж хэлж чадаж байна. Та нар Үндсэн хуулийн дээгүүр алхчихаад захиас сургааль айлдаад байгаа юм бэ. Өнгөрсөн 2019 онд Үндсэн хууль батлахад хэлсэн таны үгийг харлаа. Тэр үед "Одоо бүх асуудал шийдэгдэнэ. Улс орны өмнө тулгарсан бүх асуудал шийдэгдэнэ. Үндсэн хуульд байсан бүх гажуудал засагдсан. Төрийн алба цэгцрэх замдаа орлоо" гэж та ярьсан байна лээ. Тийм учраас УИХ-ын дарга өөрөө огцрох ёстой.

Засгийн газар хоёр сайдаа томилж чадахгүй, дахиад яах уу гээд гацаанд орчихлоо. Энэ нь явж явж УИХ-ын гишүүд нь сайд болох хүсэлт автаж, Ерөнхий сайд, намын даргадаа тулгаж байгаа байх. Ингээд засаглалын хямрал руу орж байна. Үнэнийг хэлэхэд, Ардчилсан намын үед төв талбай дээр дээл өмсч, "Давхар дээлтэй та нар төрийг гацааж байсан" гэсэн хүмүүс өөрсдөө хөл нь хөнгөрчихсөн, Төрийн ордонд сайд болох гээд гүйж яваа сурагтай. Та нар өнөөдөр өөрсдийгөө л хуурч байна. Ирээдүйд том улс төрийн хариуцлага бууж, улс төрийн тавцангаас арчигдаж магадгүй. Эрх баригчид сая Үндсэн хуулийн цэцийг ашиглалаа шүү дээ. Үндсэн хуулийг хамгаалах ёстой хүмүүс Үндсэн хуулийн хулгайч болж хувирлаа. Монголын төрөөр ингэж тоглож болохгүй. Та нар өөрсдийгөө хуурч байгаа шүү. Ард түмэн та нарын үйлдлийг мартахгүй. Одоо эрх баригчид Үндсэн хуулийн цэцийн саналаар гэж хэлээд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийнэ. Ингэхэд нь Ардчилсан намын тоглоомын бүлэг тэдэнд хэрэгтэй байгаа. Энэ бүлэг нь Үндсэн хуулийн төслийг дэмжих хэрэгтэй учраас зориудаар тоглоомын бүлэг гаргаж байна. Тэр дүрд нь О.Цогтгэрэл тоглох юм байна" гэлээ. 

ҮЗЭХ: