Украины Днепропетровск мужийн Чаплайн галт тэрэгний буудалд өчигдөр /2022.08.24/ болсон халдлагын улмаас амиа алдагсдын тоо 22 болсон гэж В.Зеленский мэдэгджээ.
Тэрээр, “Одоогийн байдлаар 22 хүн нас барж, тав авто машинд шатаж, 11 настай нэг өсвөр насны хүүхэд нас барсан байна. Төмөр замын өртөөнд эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна. Бид эзлэн түрэмгийлэгчдэд хийсэн бүхнийнх нь хариуг өгөх нь гарцаагүй. Мөн бид түрэмгийлэгчдийг нутгаасаа хөөх нь гарцаагүй” гэжээ.
Эх сурвалж: CNN