ТОДРУУЛГА: Авто зогсоолын эхний 15 минутыг үнэ төлбөргүй болгох асуудал ирэх сарын 1-нээс хэрэгжих чигтэй байна

ТОДРУУЛГА: Авто зогсоолын эхний 15 минутыг үнэ төлбөргүй болгох асуудал ирэх сарын 1-нээс хэрэгжих чигтэй байна

Төлбөртэй авто зогсоолоор дамжин өнгөрөх болон хүн буулгаад хөдлөхөд 500 төгрөг авч байгаа нь хэрэглэгчдийн эрхийг зөрчиж байгаа гэж үзэн ШӨХТГ-аас журамд өөрчлөлт оруулах тухай саналыг НИТХ-д хүргүүлсэн. Ингэснээр эхний 15 минут үнэ төлбөргүй болгохоор шийдвэрлэлээ гэх мэдээлэл гарсан.

Харин энэ талаар холбогдох албанаас тодруулахад, “Санал ирсэн ч эцсийн байдлаар батлагдаагүй. Эцсийн шийдвэрийг ХЗДХЯ батална. Тогтоол нь батлагдсан ч журам нь батлагдаагүй. Гэхдээ есдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр хэрэгжих чигтэй байна” гэлээ.