Украины тусгаар тогтнолын өдөр /2022.08.24/-ийг тохиолдуулан Их Британийн Ерөнхий сайд Б.Жонсон Киев хотод гэнэтийн айлчлал хийсэн бол, АНУ-аас Украины аюулгүй байдалд 3 тэрбум ам.долларын нэмэлт тусламж үзүүлэхээр болсон гэдгээ Ерөнхийлөгч Жо Байден зарласан байна. АНУ-аас үзүүлж байгаа энэ тусламжийн хүрээнд Украин пуужин эсэргүүцэх болон агаараас хамгаалах систем зэрэг зэвсгээр хангагдах ажээ.
Эх сурвалж: whitehouse.gov